Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“АЛДАРТ ЭХ” НЭГ, ХОЁРДУГААР ЗЭРГИЙН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ

2022-05-26

Олон хүүхэд төрүүлж өсгөн “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдах болзол хангасан Төв аймгийн 27 сумын харъяат 369 эхчүүдийн материалыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Эхийн алдар одонгоор шагнуулах тухай” 2022 оны 02 дугаар тогтоолоор уламжилсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 86 дугаар зарлигаар эхчүүдийг шагнасан байна.

Эхчүүдэд одон гардуулах ёслолын үйл ажиллагааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргын 2022 оны ТГ/397 тоот албан бичгээр чиглэл ирүүлсний дагуу эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслолыг 2022 оны 05-р сарын 30-ны өдрийн 11.40 цагт Монгол туургатан театрт зохион байгуулна.

Тус ёслолын үйл ажиллагаанд Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, аймгийн удирдлагууд оролцох тул “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одонгоо гардан авах эхчүүд 2022 оны 05-р сарын 30-ны өдрийн 11.40 цагт Монгол туургатан театрт хүрэлцэн ирнэ үү.

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4462
3105 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%