Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БИОЛОГИЙН ОЛОН ТАЛТ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДӨР - INTERNATIONAL DAY FOR THE CONSERVATION OF BIOLOGICAL DIVERSITY

2022-05-22

Жил бүрийн 05-р сарын 22-ны өдрийг НҮБ-аас олон улсын биологийн олон янз байдлын өдөр болгон зарласан бөгөөд олон улсад 2000 оноос манай улс 2010 оноос тэмдэглэж иржээ.
Энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол нь биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудалд ард иргэдийн анхаарал, санаачлагыг татах, тэр хэрээр амьтан ургамал байгаль орчноо хамгаалах хүслийг төрүүлэх, байгаль ногоон үзэл баримтлалын талаар ард иргэдэд боловсрол олгох зэрэг олон ач холбогдолтой.
Монгол Улс НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцид 1993 онд элсэн орж, улмаар 1996 онд Монгол улсын Засгийн газар “Биологийн төрөл зүйлийг хамгаалах үйл ажиллагааны үндсэн хөтөлбөр“-ийг баталсан.
Зэрлэг амьтан төдийгүй биологийн олон янз байдлыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд дэлхийн хуурай болон далай тэнгисийн газрын 30 хувийг тусгай хамгаалалтанд авах зорилтод нэгдсэн. Монгол Улс одоогоор нийт газар нутгийнхаа 21%-ийг тусгай хамгаалалтад аваад, 2030 онд энэ тоог 30%-д хүргэхээр зорьж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%