Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

🕊🖌🎤🎥📺Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” тохиож байна.

2022-05-03

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг юм.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх санаачилгыг Африкийн төлөөлөгчид анх гаргасан. Тавдугаар сарын 3-ны өдрийг ч тохиолдлоор сонгоогүй. 1991 оны энэ өдөр Намибийн нийслэл Виндхук хотод Африкийн орнуудын чөлөөт хэвлэлийн төлөөлөгчид чуулж, дэлхийн улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөг хангахыг уриалж байжээ.
Увс нутгийнхаа иргэдийн мэдэх эрхийг ханган ажиллаж буй орон нутгийн телевиз, сонин, веб сайтуудын ажилтан, албан хаагчдад “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн мэнд хүргэе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%