Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХОНГИО БАГИЙН МАЛЧИН Ц.ГАНХУЯГ, Н.АРИУНЖАРГАЛ НАР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022-03-29

Эрдэнэбүрэн сумын Хонгио багийг аваргуудын гол гэж нэрлэсээр иржээ. Энэ багаас улс аймгийн 70 гаруй аварга малчин төрөн гарсан байна. Тэгвэл Хонгио багаас 2021 онд мал аж ахуйн салбарт гаргасан амжилтаараа улсын аварга малчин 1, аймгийн аварга малчин 1 шалгарсан байна.
 
Аймгийн аварга малчны болзол ханган шагналаа гардан авч байгаа малчин Ц.Ганхуяг нь 1987 онд тухайн үеийн социализм нэгдлийн 2 дугаар бригадын малчнаар 500 эм мал авч 1992 оныг хүртэл маллаж байгаад хувьчлалд шилжин хувийн аж ахуй эрхлэн өнөөг хүртэл Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчнаар тасралтгүй 34 жил мал маллаж байгаа туршлагатай малчдын нэг.
 
Аймгийн аварга малчин Ц.Ганхуяг, Н.Ариунжаргал нар 1990 онд өрх тусгаарлаж, түүнээс хойш мал аж ахуйн салбарт хүч хөдөлмөрөө зориулан явна.
Ц.Ганхуяг аваргынх сүүлийн 5 жил 1000-аас дээш мал тоолуулж 2018 онд сумын аварга малчин болж байсан бол ийнхүү 4 жилийн дараа өмнөх амжилтаа дахин бататган аймгийн аварга малчин болж байна.
 
Таван толгойн зүүн үзүүр хэмээх газар хаваржиж байгаа Ц.Ганхуягийнх энэ хавар 500 орчим төл мал хүлээн авна. Бусад малчдын нэгэн адил мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн малладаг хэдий ч нутгийн онцлогт тохируулан хонь голдуу өсгөдөг байна. Зун намарт отор нүүдэл сайтар хийж малдаа тарга тэвээрэг авхуулахад онцгойлон анхаардаг энэ хот айл 200 гаруй км газрыг туулж байж зуслангийнхаа бүсэд очдог байна.
Түүнчлэн малыг чанаржуулах чиглэлд санаачилга гарган ажиллаж Увс аймгийн Өндөрхангай сумаас шилмэл омгийн хуц, Завхан аймгийн Дөрвөлжин сумаас ухна, Баян-Өлгий аймгийн Толбо сумаас махны чиглэлийн бух авч ирж сүргийн бүтцийг сайжруулснаар нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн таваарлаг сүргийг бий болгож чадсан байна.
 
Тэрээр эцэг өвөгдийнхөө буурийг сахин буянт мал сүргээ өсгөн үржүүлж залуу малчдын залгамж халааг бэлтгэхийн тулд ууган хүүгээ мал дээр гаргаснаар Хонгио багт бас нэгэн малчин өрх нэмэгдэжээ.
 
Ийнхүү мал аж ахуйн салбарт оруулсан хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлэн аймгийн аварга малчнаар шалгарсан аваргуудад халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%