Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭРДЭНЭБҮРЭН СУМЫН МАЛЧИН Ц.ПҮРЭВДОРЖ Б.БАЯРХИШИГ НАР АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН БОЛЛОО

2022-03-29

Ховд аймгаас энэ жил аймгийн хошой аварга малчин 11 төрөн гарсан. Тэдгээр малчдын нэг бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Намарзан багийн малчин Ц.Пүрэвдоржынх юм.
 
“Цагаан толгой” хэмээх нөмөр нөөлөгтэй газар хаваржиж, мал төллөлтөө 90 гаруй хувьтай хүлээн авч 480 орчим шинэ төл бойжуулж байгаа энэ малчных 1991 онд аймгийн аварга малчин болж байсан бол ийнхүү 30 жилийн дараа өмнөх амжилтаа дахин бататгаж “Аймгийн хошой аварга” малчнаар нэрлэгдэн шагналаа гардан авч байна.
Шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, Ховд аймаг дахь Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөлийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, сумын удирдлага хамт олон гардууллаа.
 
Малчин Ц.Пүрэвдорж нь дунд сургуулиа төгсөөд 18 настайгаасаа эхлэн аав, ээжийнхээ хамтаар мал маллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн цагаас хойш тасралтгүй 40 орчим жилийн хөдөлмөр бүтээлээ энэ салбарт зориулан яваа хашир туршлагатай ахмад малчдын нэг юм.
 
Аймгийн хошой аварга Ц.Пүрэвдорж нь Ховд аймгийн Дарви сумын Сутай хөгжил нэгдлийн малчин БНМАУ-ын хөдөлмөрийн баатар алдарт хоньчин н.Цогтгэрэлийн туршлагаар малаа маллан 100 эх малаас 102-105 хувиар төл бойжуулж үйлдвэрлэлийн даалгавраа тогтмол давуулан биелүүлсэн амжилтаараа Эрдэнэбүрэн сумын социализм нэгдлийн сумын аварга малчин, МХЗЭ-ийн төв хорооны тэргүүний залуу мөнгөн медаль хүртэж 1991 онд Ховд аймгийн энх сүрэгтэн аймгийн аварга малчин цолыг үеийн малчдаасаа түрүүлж хүртэж байсан түүхтэй.
 
Малчин Ц.Пүрэвдоржийнх сүүлийн 3 жил 1000-аас дээш малыг тогтмол тоолуулахын зэрэгцээ цасан болон шороон шуурганаас хамгаалсан саравч, малын хашааг хийж тохижуулан мал маллаж сайхан амьдарч болох үлгэр дуурайллыг бусад малчдадаа үзүүлж чадсан орчин үеийн тохижсон суурьтай малчдын нэг.
 
Мөн мал сүргээ онд мэнд оруулах бэлтгэлээ сайтар ханган ажилладаг төдийгүй жилд 15-25 тонн хадлан хийж бэлтгэл ажлаа хангаж хэвшжээ. Аймгийн хошой аварга малчин Ц.Пүрэвдоржийнх отор нүүдэл хийн малдаа дээд зэргийн тарга хүч авхуулан маллаж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, малыг чанаржуулахад гол анхаарлаа хандуулан ноолуур, махны чиглэлээр Увс аймгаас шилмэл омгийн ухна авч ирж малынхаа чанар үүлдэр угсааг сайжруулан ажилласан таваарлаг сүрэгтэй малчин юм.
 
Ийнхүү төрдөө хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн аймгийн хошой аварга малчнаар шалгарсан аваргуудад халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%