Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБАНЫ ДАРГА ЖОН БРАУН УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2022-04-06

АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Жон Браун, улс төрийн хэлтсийн ажилтан Нора, Америкийн төвүүдийн захирал Д. Болормаа болон хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Ц. Амартүвшин нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 04 сарын 05-06-ны өдрүүдэд Увс аймагт ажиллахаар хүрэлцэн ирж аймгийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Александр, ЗДТГ-ын дарга Г.Болор-Эрдэнэ, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Ядамсүрэн болон О.Саруул, О. Ганбат нарын мэргэжилтнүүд уулзаж аймгийн хөгжлийн гол хөтөлбөрүүд, зорилтуудаас танилцуулахаас гадна боловсролын салбарт баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
Аймгийн удирдлагууд ноён Жон Браунд АНУ-ын ЭСЯ-ны Олон нийттэй харилцах албанаас Увс аймагтай нягт хамтран ажиллах Америкийн мэдээллийг төвийг байгуулан олон нийтэд зориулсан чухал арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаад цаашид ЕБС-ийн англи хэлний багш нарыг академик түвшний англи хэлний чадавхыг дээшлүүлэх, мөн төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд хамтран ажиллахыг саналыг уламжилж дэмжин ажиллахаар боллоо.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид Увс аймагт ажиллах хугацаандаа аймгийн боловсролын салбар, соёлын асуудал хариуцсан байгууллагын албан тушаалтнуудтай уулзалт хийж хамтын ажиллагааны талаар ярилцаж, төсөл хөтөлбөрүүдээ танилцуулахаас гадна уг айлчлалын хүрээнд “Увсын Өнгө” сонины хэрэгжүүлэх Увс, Ховдын сэтгүүлчдийн мэргэжлийн сургалтын нээлтэнд оролцох бөгөөд орон нутаг дахь Америкт төгсөгчид, англи хэлний сургагч багш нар, ТББ-уудын төлөөлөл, мөн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%