Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МАЛЧИН Э.ГАНХУЯГ АДУУН СҮРГИЙНХЭЭ ТООГООР БАГТАА ТЭРГҮҮЛДЭГ

2022-03-25

Ховд аймгийн Манхан сумын Зэрэг гол багийн малчин Эрдэнэбаатарын Ганхуягийн гэр бүл энэ жил аймгийн аварга малчин өрхөөр шалгарч, шагналаа гардан авлаа.
Эднийх Манхан сумын төвөөс 40 орчим км-ийн зайд орших “Гүвээн эх” хэмээх газарт хаваржиж байна. Малчин Э.Ганхуяг, түүний гэргий Д.Хувьзаяа нар малч удамтай. 2021 онд 1244 толгой мал тоолуулсан бөгөөд эдүгээ адуун сүргийнхээ тоо толгойгоор багтаа тэргүүлж байна.
Энэ өрх айл Алтан тээлийн хөндийд намаржаа, хаваржаатай. 250-280 км-ийн нүүдэл хийж зуслангийн бүс нутаг болох Хөх өндөр, Таван овоо, Хужирт, Тавтаар нутагладаг бөгөөд Жаргалант уулынхаа энгэр бэл “Хүүш” хэмээх газарт өвөлжсөөр иржээ.
Улмаар сум орон нутаг, багийн иргэдийн дунд зохион байгуулдаг олон нийтийн ажилд манлайлан оролцдогоос гадна дөрвөн залууг 240 орчим малаар малжуулсан байна.
Аймгийн аварга малчин Э.Ганхуягийн тухайд 2012 онд сумын аварга малчин, 2015 онд сумын алдарт уяач цол хүртэж байсан бол ийнхүү амжилт ололтоо ахиулж аймгийн аварга малчин болсондоо талархалтай байлаа.
Тус малчин өрх энэ жил 420 орчим төл мал хүлээн авахаас одоогийн байдлаар 70 орчим хувь нь төллөөд байна.
Ийнхүү хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж аймгийн "Аварга малчин өрх"-өөр шалгарсан Э.Ганхуяг, Д.Хувьзаяа нарт халуун баяр хүргэж, эрүүл энхийг хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%