Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ХИЛИЙН НОГООН БҮС” АРГА ХЭМЖЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2022-03-26

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл, Хилийн цэргийн 0130 дугаар анги, Дэпхийн байгаль хамгаалах сан хамтран “Хилийн ногоон бүс” арга хэмжээг эхлүүлээд байна.
Тус зөвлөлөөс Ховд аймгийн хэмжээнд шүүхээр шийдвэрлэгдсэн хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн /ХБОЭГХ/ сүүлийн 10 жилд хийсэн 2021 оны судалгаанаас харахад Булган, Алтай, Үенч сумдад хууль бусаар ашигт малтмал олборлох, ан агнах төрлийн гэмт хэргийн гаралт өндөр байна.
Мөн хил орчмын бүс нутагруу иргэд малтай нутаглах хүсэлтэй болсноос зэрлэг ан амьтад хилийн зурвас бүсрүү шахагдах болсон зэрэг шалтгаануудад үндэслэн Хилийн цэргийн 0130 дугаар ангид хамаарах хилийн зурвас бүсийг 100 хувь ХБОЭГХ-ийн зөрчилгүй, НОГООН БҮС болгох багц арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%