Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БУЯНТ СУМЫН НАРИЙН ГОЛ БАГИЙН МАЛЧИН П.НАРАНЦЭЦЭГ “ХОВД АЙМГИЙН АВАРГА СААЛЬЧИН” БОЛЛОО

2022-03-21

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан сум орон нутгийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг Буянт сумаас тодорсон аймгийн аваргуудад шагнал гардуулах хуваарийн дагуу Буянт сумын Нарийн гол багийн малчин Ү.Нямдаваа, П.Наранцэцэг нарын өрх айлаар зочиллоо.
 
Учир нь П.Наранцэцэг нь “Ховд аймгийн аварга саальчин” хэмээх эрхэм хүндтэй шагналын болзол хангаж, Нарийн гол багийнхаа анхны аймгийн аварга саальчинаар тодорч байна.
Ховд аймгийн аварга саальчин П.Наранцэцэг нь хань Ү.Нямдаваатай ханьлан 1988 оноос нэгдлийн мал маллаж байгаад 1992 онд 70 гаруй бог 20-оод бод малтайгаар өрх тусгаарлаж байжээ.
 
П.Наранцэцэг жилдээ 250-300 кг ааруул, сүү цагаан идээг боловсруулж зах зээлд нийлүүлдэг бөгөөд зуны оргил ачааллын үед өдөрт 200 л сүүг боловсруулдаг тухайгаа онцолж байлаа.
 
Түүний хань Ү.Нямдаваагийн тухайд аймаг, сумынхаа наадамд өөрийн унаган хүлгээ сойж уралдуулан олон амжилтыг гаргасан аймгийн Алдарт уяач хүн юм.
Тэд малч ухаанаа бага хүүдээ өвлүүлэн, залгамж халаагаа бэлтгэж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%