Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2022-03-29

Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 8 дугаар зарлигаар шагнагдсан иргэдийн шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Батболд ёслол төгөлдөр гардуулан өгч баяр хүргэлээ.
🎖Алтан гадас одонгоор:
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Д.Оюундарь
🎖Хөдөлмөрийн хүндэт медалиар:
Улаангом сумын иргэн, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн өндөр настан Д.Янжиндулам,
Улаангом сумын иргэн, Жаргалан эмнэлэгийн асрагч О.Даваажав нар шагнагдлаа.
Төрийн дээд, одон медалиар шагнагдсан эрүүл, мэндийн салбарын ажилтнууддаа Дэлхийн эмч нарын өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%