Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

КАЗАК зон олондоо Нарны баяр “НАУРЫЗ”-ын баярын мэндийг хүргэе

2022-03-22

Ховд аймгийн олон угсаатны нэгэн төлөөлөл болсон КАЗАК зондоо Нарны баяр “НАУРЫЗ”-ын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Өвлийг өнтэй давж, урин хавартайгаа учран золгосны ерөөл болгож, өдөр шөнө тэнцсэн тэгш сайхан өдрийг бэлэгшээн тэмдэглэдэг Казах түмний ёс заншил, өв соёл болох "НАУРЫЗ"-ын баяраа хотол олноороо сайхан тэмдэглээрэй.

Та бүхэндээ хөх тэнгэрт дүүлэн нисэх "Цагаан мөрт Агига" бүргэд лугаа хийморьтой, домборынхоо аялгуу шиг цог жавхаатай, энх тунх, элбэг баян, баяр баясгалантай, мөнх сайхан жаргах ерөөл өргөе!

Үлыс оң болсын,

Ақ мол болсын,

Наурыз кұтты болсын!

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%