Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2022-03-22

Эх Монгол нутагтаа болон дэлхийн улс орнуудад амьдарч ажиллаж, Казак үндэсний соёл, зан заншлаа дархалсаар буй Та бүхэндээ Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ өргөн дэвшүүлье.
Наурызын баярыг хүн төрөлхтөн бичиг үсэгт тайлагдахаасаа өмнө тэмдэглэж байсан гэсэн түүхэн эх сурвалж байдгийг эрдэмтэн мэргэд өгүүлдэг.
Чухам тийм ч учраас ЮНЕСКО наурызыг 2009 онд хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 онд болсон Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг тунхагласан билээ.
Перс хэлээр наурыз нь “Шинэ өдөр” гэсэн утгатай. Наурызыг бас “Нарны баяр” гэдэг. Тиймээс шинэ өдөр болгон Та бүхнийг алтан нар ивээлт сацрагаараа, шинэ амжилт, шинэ баяр, аз жаргал, инээд хөөрөөр угтан тосож байх болтугай.
Уламжлалт баяраа хотол түмнээрээ сайхан тэмдэглээрэй.
Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%