Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ААС “ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022-03-14

Өнөөдөр /2022.03.14/ Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас “Мянган угалзат” ОНӨААТҮГ болон Ховд Хөгжил Политехник коллежтэй хамтран “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай.

“Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын 6 дугаар хуралдаан болох гэж байгаатай уялдуулан, 2022 он гарснаар хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаагаараа онцлогтой.

Тэгвэл энэ удаад “Мянган угалзат” орон нутгийн өмчит үйлдвэрийн газраас үйл ажиллагааны талаарх тайлан мэдээлэл тавьж, төлөөлөгчдөд танилцуулан санал солилцлоо.

Хүүхдэд ээлтэй, ахмадуудад халамжтай, бичил бизнес эрхлэгчдээ дэмжсэн тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж буй “Мянган угалзат” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын тухайд өдгөө 20 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллага нь Нэвт рашаан амралтын газар, Ховд парк, Ахуй үйлчилгээний байр гэсэн 3 салбар нэгжтэй.

Мянган угалзат ОНӨААТҮГ-ын хамт олноос дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан үйл ажиллагааны чанар, стандартыг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна. Үүнтэй уялдуулан цаашид хүүхдийн паркын тоглоомын шинэчлэл хийх, аюулгүй байдлыг хангахад анхаарах, “Нэвт” амралтын газрын замыг засварлах, үйлчилгээний орчин нөхцөлийг сайжруулах, хөрөнгө санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Төлөөлөгчдийн тухайд тус газрын ажлын төлөвлөлт, мeнeжмeнтийг сайжруулах тал дээр анхаарч ажиллах, шинийг санаачлан үр дүнтэй хэрэгжүүлэх, ажилдаа хариуцлагатай байх, аюулгүй байдал, чанар стандарт, үйлчилгээний соёлыг сайжруулах тал дээр анхаарах хэрэгтэй зэрэг саналуудыг хэллээ.

Хөтөлбөрийн дагуу төлөөлөгчид Ховд аймгийн Хөгжил политехник коллежийн үйл ажиллагаатай танилцан, тайлан мэдээллийг нь сонслоо.

Тус сургууль нь зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилт дэвшүүлсэн ажиллаж байна. Энэ хичээлийн жилд 135 багш, ажиллагсад, 1378 суралцагчтайгаар 3 чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулж, шаталсан сургалтыг 33 хөтөлбөрөөр зохион байгуулж байна.

Хөгжил политехник коллежийн төгсөгчдийн ажил эрхлэлт жил бүр тогтмол 70 орчим хувьтай байгаа бол элсэгчдийн тоо ч нэмэгдэж байгааг тус сургуулийн удирдлагууд онцоллоо.

Цаашид мод үржүүлэг, байгаль орчин ойжуулалт, том оврын авто машины засвар үйлчилгээ зэрэг нийгэмд эрэлттэй ангиудыг шинээр нээх, хүнсний ногооны үр, төрлийг нэмэгдүүлэх, малын үүлдэр угсааг сайжруулах нутагшуулахад анхаарч ажиллах талаар төлөөлөгчид саналаа хэллээ.

Дээрх байгууллагуудад шаардлагатай санхүүгийн асуудлуудад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%