Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЧАНДМАНЬ СУМЫН СҮЛЖЭЭ БАГИЙН МАЛЧИН Б.БАТЦЭНГЭЛИЙН ГЭР БҮЛ МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ БОЛЛОО

2022-03-02

17 дугаар жарны Сайжруулагч хэмээх Бар жилийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин өрх 1, Улсын аварга малчин өрх 5, Улсын аварга тариаланч 3 тодорсон сайхан мэдээ бий. Аварга малчин, тариаланчдийн шагнал гардуулахаар 2 ажлын хэсэг томилогдон ажилласан юм.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгийн хорооны дарга С.Бямбацогт болон аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Чандмань, Мөст, Мөнххайрхан, Ховд сумдад энэ сарын 02-03-ны өдрүүдэд ажиллалаа.
Хар ус нуурын хөвөөнд Жаргалант хайрхан уулынхаа бэлийг түшиглэн нутагладаг Салын ам хэмээх газар өнөтэй сайхан хаваржиж байгаа Малчин Б.Батцэнгэл нь 1990 онд өөрийн хүсэлтээр хөдөө гарч ээж, ах нарын хамт мал маллаж эхэлсэнээс хойш 18 жилийнхээ хөдөлмөр зүтгэлийг мал аж ахуйн салбарт тасралтгүй зориулжээ.
Б. Батцэнгэл нь 2003 онд өрх тусгаарлан эцэг эхийн өмч болгон өгсөн 263 толгой малыг үр төлөөр нь өсгөж улмаар 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 1450 тоо толгой мал тоолуулсан байна.
МУ-ын аварга малчин Б.Батцэнгэл нь сүүлийн жилүүдэд малынхаа таваарлаг чанар, үүлдэр угсааг сайжруулах, нэгжийн ашиг шимийг нэмэгдүүлэх хэт олон мал биш, өндөр ашиг шимтэй шилмэл сүрэгтэй болоход онцгойлон анхаарч иржээ.
Тус сумаас төрөн гарсан Монгол Улсын Гавьяат Малчин Ж.Дулам бол МУ-ын аварга малчин Баатар-Аюушийн Батцэнгэлийн ээж юм.
Ийнхүү буянт мал сүргээ 5 төрөл дээр нь тэгш дүүрэн өсгөн үржүүлж, малын үүлдэр угсааг сайжруулан малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч бэлчээрийг зүй зохистой хуваарлин , хөдөөд ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд сум багтайгаар хамтран үлгэр жишээ ажиллаж ирсэн Чандмань сумын сүлжээ багийн малчин Б.Батцэнгэлийн гэр бүл тус сумаас төрөн гарсан МУ-ын 22 дахь аварга малчин өрхөөр нэрлэгдэж байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%