Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2022.02.22/ Ховд аймагт зохион байгуулагдлаа

2022-02-12

Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ш. Адьшаа, аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ИТХ-ын нарын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, болон түүх судлаачид, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар “Галдан бошигт хаан” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн дугтуйнд гарын үсэг зурж, тамгалсан нь ёслолын нэг чухал хэсэг байлаа.

“Галдан Бошигт хаан” сэдэвт шуудангийн марк нь Монгол улсын Шуудангийн үйлчилгээнд шинээр орж буй 1097 дахь сэдэвт марк юм. Энэхүү марканд Галданбошигт хаан, Анухатан, харлаг сүлд барьсан Данжила жанжин нар их цэргээ манлайлж яваа байдалтай, Цамбагарав хайрхан, цагаан шонхор шувуу, хааны хүрээ, бошигтын бух зэрэг дүрсийг багтаан “Сэтгэлдээ багтааж чадвал их, бага үгүй” гэсэн үгийг тод бичгээр дүрслэн бүтээжээ.

Маркийг 20000 ширхгээр хэвлэсэн бол зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг ажиллажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%