Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УРИАЛГА

2022-01-25

Увс нутгийнхаа нийт ард иргэд, аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчдад ХVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн мэндийг хүргэн, мэндчилье.
Та бүхнийг ДЭМБ, Монгол Улсын эрүүл мэндийн яам, УОК, аймгийн онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийг дагаж, Монгол түмнийхээ сар шинийн баярыг нийтийг хамарсан өргөн хүрээнд тэмдэглэхгүй, албан газар, аж ахуйн нэгжийн золголт хийхгүйгээр “гэр гэртээ тэмдэглэж, цахим золголт хийх”-ийг уриалж байна.
Дэлхий нийтээр тархсан цар тахлын шинэ хувилбаруудаас өөрсдийгөө болон бусдыг хамгаалахын тулд ард иргэд та бүхэн ухаалгаар хандаж, бие биедээ хүндэтгэлтэй, хүлээцтэй тайван байж, онцын шаардлагагүй бол гадуур явахгүй, орж гарсан үедээ маскаа зүүж, гараа тогтмол угааж, ариутгаж, хувийн ариун цэврийг сахиж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахыг хүсье.
“Эрхэм баян Эрүүл мэнд“
УВС АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%