Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2022.01.07 өдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Ардын Их хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлэв.

2022-01-07

2022.01.07 өдөр Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулан Ардын Их хурлын депутатуудад хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн хүндэтгэлийн хуралдаан боллоо.
Хуралдааны үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойг тохиолдуулан Ардын Их Хурлын депутатаар сонгогдож ажиллаж байсан ахмадуудад баяр хүргэж, шагнал гардуулав.
  1. 1. Монгол Улсын Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцсан, аймаг орон нутгаа төлөөлөн Ардын Их Хурлын депутатаар сонгогдож ажилласан, аймгийн Засаг даргын орлогч асан Цагааны Жамсранг аймаг орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь оруулсан хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж Хөвсгөл аймгийн “Хүндэт иргэн” дээд шагналаар шагнаж, үнэмлэх олгов.
  2. 2. Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан Данзангийн Бохьшаргыг Хөвсгөл аймгийн “Хүндэт иргэн” дээд шагналаар шагнаж, үнэмлэх олгов.
  3. 3. Ардын Их Хурлын депутатаар сонгогдон ажиллаж байсан Нямын Цэрэнхүү, Махбуриадын Санжаа, Халтарын Түмэндэмбэрэл, Нямдоржийн Бат-Очир, Шугарын Лхагва, Бавуугийн Баярсайхан, Дамдины Шагдар, Дамбадаржаагийн Чилхаажав, Лодойсамбуугийн Дамдинсүрэн, Цэрэндоржийн Батчулуун, Монгол улсад ардчилсан хувьсгал ялсны 33 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан хувьсгалын ахмад зүтгэлтэн Балдангомбын Мөнхжаргал, Мягмарын Сэрдорж нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чингүнжавын одон”-оор шагнаж, үнэмлэх олгов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%