Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЦАСТ АЛТАЙН УГСААТАН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО 2021 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

2021-12-28

Ховд аймгийн Цаст Алтайн аялал жуулчлалын холбоо 2021 онд аялал жуулчлалыг төлөвлөгөөтэй, зохион байгуулалттай зөв гараанаас эхлүүлэх зорилгоор дараах 5 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулж ажилласан байна.

Зорилт:

  • Ховд аймгийн аялал жуулчлалын бодлогыг зөв гараанаас эхлүүлэх
  • Төр хувийн хэвшлийн үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоог хангах
  • Алтайн хязгаар нутгийн үзэсгэлэнт байгаль болон олон ястан үндэстний өв соёлд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох
  • Аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах, ажиллагсадыг чадавхижуулах
  • Аялал жуулчлалын бизнесийн төлөвлөлтийг сайжруулах

Цаст Алтайн аялал жуулчлалын холбоо аймгийн ИТХ, ЗДТГ, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, SPACES төсөл, Зэргэлдээх аймгуудын аялал жуулчлалын холбоодуудтай хамтран ажиллаж өнөөдөр 2021 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн хурлаа хийлээ.

Тус аялал жуулчлалын холбоо шинэчлэн байгуулагдаад Ховд аймгийн аялал жуулчлалын талаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулсан байна. Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яам, Солонгосын их сургуультай хамтарсан хөтөчийн сургалт, Зочлох үйлчилгээний сургалтуудад баг хамт олноороо амжилттай хамрагдсан байна.

Энэ онд тус холбоо Увс аймгийн ”Төгс цэнхэр хязгаар” АЖХ-той хамтран Увс аймагтай танилцах аялалд оролцож туршлага судлахаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийн төлөөлөл Улаанбаатар орчмын туршлага судлах, танилцах аялалд оролцож, Тур оператор компаниудтай уулзалт зохион байгуулсан байна. Тус уулзалтуудаар Ховд аймгийн аялал жуулчлалын холбооны бодлого, бүтээгдэхүүний танилцуулгуудыг хийж ажиллажээ.

Мөн Улаанбаатар орчмын аялал жуулчлалын бизнес эрхэлдэг малчин айл, малчдын нөхөрлөлүүд, Монголын АЖХ, Хөвсгөлийн аялал жуулчлалын холбооны төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулж, Ховд аймагтай танилцах аялал зохион байгуулав.

Цаст Алтайн аялал жуулчлалын холбоо www.travelkhovd.com цахим хуудсаар дамжуулан үйл ажиллагаагаа ард иргэдэд сурталчилан ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%