Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ШИЛДЭГ АЙМАГ 2020 ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-12-21

Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдын төлөөлөлтэй цаг үеийн асуудлаар шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэлээ.
 
Тус уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди оролцож, аймгийн ИТХ-аас батлагдсан тогтоол шийдвэрийн талаар танилцуулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар батлагдсан “Хариуцлагатай тунгалаг төр” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаатай холбогдуулан төрийн албан хаагчдыг ажлын байрандаа хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг хүслээ.
 
Энэ жил цар тахлын халдварын улмаас аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл, үйлчилгээ хязгаарлагдсан ч гэлээ дотоодын нийт бүтээгдэхүүн 578,3 тэрбум, татварын орлого 15,8 хувьд хүрч эдийн засгийн үзүүлэлт сайжирсан байна.
 
Барилга бүтээн байгуулалтын хувьд хөгжил политехник коллежийн 960 хүүхдийн хичээлийн байрны өргөтгөл, Жаргалант сумын 9 дүгээр цэцэрлэгийн шинэ барилга, 10 , 7 дугаар цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг барьж ашиглалтад оруулсан байна.
 
Ховд аймагт ковид 19-ийн халдвар эрчимжих үед халдварыг эрт илрүүлэх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай, чанартай хүртээмжтэй хүргэх үүднээс “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулсан нь Монгол улсад жишиг төв болов. Мөн 2020-2021 оны ЭЕШ-ын дунджаар улсдаа зургаадугаар байр эзэлсэн зэрэг нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрлын салбарт амжилт үзүүлсэн түүхэн жил болсныг онцоллоо.
 
2020 оны ажлаар улсдаа тэргүүлсэн аймгийн хувьд энэ үеэр төрийн бүх шатны байгууллагуудаа шагнаж урамшуулан, ирэх онд хийж хэрэгжүүлэх зорилго зорилтоо тодорхойлсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%