Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААН ХУРАЛДЛАА.

2021-12-06

Aймгийн ИТХ-ын ээлжит IX хуралдаан  2021.12.03-ны өдөр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

  1. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2021 оны ажлын тайланг хэлэлцэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар “ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэв.
  2. Аймгийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, үр дүнг хэлэлцэж цаашид хэрэгжих боломжтой, “ХАНГАЛТТАЙ” гэж дүгнэв.
  3. Аймгийн 2022 оны Хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
  • “Ковид-19” халдвар цар тахлаас үндэслэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого
  • Хүний хөгжлийн бодлого
  • Эдийн засгийн бодлого
  • Засаглалын бодлого
  • Ногоон хөгжлийн бодлого
  • Орон нутгийн бодлого гэсэн 6 бүлгийн хүрээнд 22 тэргүүлэх зорилт дэвшүүлэн 206 арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.
  • Хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрөөр 71,259.200,000 төгрөгөөр аймгийн 2022 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх баталлаа.
  1. Хөвсгөл аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны төсвийн өнөөгийн байдал, 2022 оны төсвийн төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
  • Аймгийн 2022 оны төсвийн орлогын нийт дүн, орлогын нэр төрлийн хэмжээг-40,287,239.8 мянган төгрөгөөр, Аймгийн 2022 оны төсөвт төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг- 55,158.7 мянган төгрөгөөр, Аймгийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг- 40,830,621.3 мянган төгрөгөөр, Аймгийн 2022 оны төсвийн жилд аймгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын хэмжээг 6,601,444.0 мянган төгрөгөөр баталлаа.
  • 2020 оны төсвийн орлогыг 113,608,306,634.76 (Нэг зуун арван гурван тэрбум зургаан зуун найман сая гурван зуун зургаан мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө) төгрөгөөр, төсвийн зарлагыг 113,601,276,828.00 (Нэг зуун арван гурван тэрбум зургаан зуун нэг сая хоёр зуун далан зургаан мянга найман зуун хорин найман төгрөг 00 мөнгө) төгрөгөөр тус тус баталлаа.
  1. 2022 онд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хязгаар батлах тухай асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
  • 2022 онд ойгоос хэрэглээний болон түлээний мод, хагас боловсруулсан модыг гадагш гаргахыг 100% хориглох шийдвэрийг гаргав. Ингэхдээ орон нутгийн ААН, иргэдээ модон материалаас эцсийн бүтээгдэхүүн боловсруулах боломжийг нээлттэй үлдээсэн. Энэхүү шийдвэр нь орон нутгийн иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг нэн тэргүүнд тавьсан, Ой модны нөөцөө зүй зохистой ашиглах нөхөн сэргээх томоохон бодлогын шийдвэр боллоо.
  1. Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газрын бүсийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргав.
  • Аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах газрыг  Мөрөн хотын хөгжилийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн инженерийн шугам сүлжээтэй бүсэд газар эзэмших иргэд, ААН байгууллагын хүсэлт зэргийг үндэслэн, цэвэрлэх байгууламжийн орчны газар болон зүүн тийш нь өргөтгөж нийт 1012,3 га газрыг нэмэгдүүлэн шинэчлэн тогтоов.

Мөрөн сумын инженерийн шугам сүлжээ бүхий газарт өнөөдрийн байдлаар:

  • 1019 газар эзэмшигч иргэн
  • 118 газар эзэмшигч хуулийн этгээд
  • 186 газар эзэмшигч төрийн болон төсөвт байгууллага
  • 450 газар өмчлөгч иргэд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%