Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН V ХУРАЛДААН МАРГААШ ҮРГЭЛЖИЛНЭ

2021-12-03

Аймгийн ИТХ-ын V хуралдааны хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилтын тухай илтгэлийг аймгийн Засаг дарга Б.Дүгэржав хэлэлцүүлж, Төлөөлөгчид асуулт асууж, санал хэлж, хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, бүтээн байгуулалтын ажлын үр дүнг 2021 оны жилийн эцсийн байдлаар “хангалттай” гэж дүгнэлээ.
 
Өнөөдөр аймгийн ИТХ-ын хуралдаан өндөрлөж, маргааш 2022 оны зорилт, аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2022 оны төсвийн төсөл, аймгийн 2022 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх санал, аймгийн Газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай, Газрын төлбөрийн итгэлцүүр тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%