Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2021-12-01

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурал өнөөдөр /2021.12.01/ хуралдлаа. Хурлаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ховд аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, 2022 оны зорилтын тухай, Аймгийн 2020 оны төсвийн гүйцэтгэл, 2021 оны батлагдсан төсвийн хэрэгжилтийн урьдчилсан дүн, аймгийн 2022 оны төсвийн төслийн тухай, Аймгийн 2022 оны төсвийн төсөлд болон төсвийн үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх саналын тухай, Аймгийн газар зохион байгуулалтын 2021 оны төлөвлөгөөний биелэлт, 2022 оны төлөвлөгөөний тухай, Аймгийн газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны үйл ажиллагааны тайлангийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж, аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаанд хэлэлцүүлэхээр өргөн мэдүүллээ.
 
Мөн хурлаар Нээлттэй дуудлагын худалдаа зарлах тухай, Нээлттэй дуудлагын худалдаа дахин зарлах тухай, “Шим-Ус”ОНӨААТҮГ-ын 2021 оны төсөв, төлөвлөгөө батлах тухай зэрэг нийт 10 асуудал хэлэлцлээ.
 
Аймгийн ИТХ-ын 5 дугаар хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд хуралдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%