Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАЙГАЛИЙН УРГАМАЛ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ АЙМГИЙН ИТХ-ЫН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭНЭ

2021-10-04

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд /2021.10.01/ БОАЖ-ын газраас “Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох” төслийг хэлэлцүүлэхээр танилцууллаа.

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс сүүлийн жилүүдэд нэн ховор, ховор, ашигт, эмийн  ургамлыг хяналтгүйгээр их хэмжээгээр түүж үйлдвэрлэлд ашиглан эм, бэлдмэл бэлтгэх  тохиолдлууд гарч байна.

Үүнээс гадна хүн амын өсөлт, иргэдийн хэрэглээ өссөн, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт болон  ургамлын нөөц, тархац, ач холбогдол, ашиглагдах эрхтний онцлог байдал зэргийг харгалзан үзэж  дахин шинэчлэн тогтоох шаардлага бий болж байна.

2013 онд батлагдсан “Дархан-Уул аймгийн нэн ховор, ховор ургамлыг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд аймгийн хэмжээнд 480 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэнээс Бэлчээр тэжээлийн  311, эмийн  184, жимс, жимсгэний 10, гоёл чимэглэлийн  30, Балт 201, Нэн ховор, Ховор 10 төрлийн ургамал байгааг тогтоожээ.

Аймгийн хэмжээнд ургамлын аймгийн судалгаа одоогоор иж бүрэн хийгдээгүй байгаа ба нэн ховор, ховор, элбэг, ашигт ургамал болон эмийн ургамлын судалгаа, тархац, нөөц, зураглал, тооллого зэргийг мэргэжлийн байгууллагаар нарийвчлан гүйцэтгүүлэхээр аймгийн Худалдан авах ажиллагааны албатай хамтран тендерийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

БОАЖСайдын 2020 оны А/677 тоот тушаалын хавсралтаар батлагдсан экологи эдийн засгийн үнэлгээ нь нэн ховор  ургамлын 20-30 хувь, ховор ургамлын 15-20 хувь, элбэг ургамлыг 5-10 хувиар кг тутамд тооцож  үнэлгээ тогтоох юм.

Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосноор аймаг, орон нутгийн төсөвт жилд 5,8 сая-аас багагүй хэмжээний төгрөг төвлөрөх боломжтой юм.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%