Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН БОЛНО

2021-10-04

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал /2021.10.01/ болж, тус хурлаар “2022 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай”, “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай”, “Хуралдааны тов зарлаж, хэлэлцэх асуудал батлах тухай” асуудлуудыг хэлэлцэн баталж, “Байгалийн ургамал ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Дархан-Уул аймаг дахь Политехник коллежийн дэргэдэх Бизнес инкубатор төвийн 2020 оны тайлан”-тай танилцаж, Тэргүүлэгчид цаашдын үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой саналаа илэрхийллээ.

Дархан хотын үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан аймгийн ИТХ-аас Хүндэтгэлийн хуралдаан зарлахаар болсон бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%