Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГЧДИЙГ САНАН ДУРСАХ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

2021-09-15

Монгол улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг санан дурсах, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлэн хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.
 
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх 26 дахь жилийн өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ховд аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэд, тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ.
 
Мөн Цаст-Алтай цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагчдад улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хэлмэгдүүлэлт болон аж амьдрал, түүхийг танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр “Улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр аймгийн ИТХ-ын Олон нийт иргэдтэй харилцах хэлтсийн дарга Б.Баяртуяа хичээл заалаа.
 
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах ажил 1939 оны дөрөвдүгээр сарын сүүлчээс эхэлж, энэ хугацаанд 30 мянга гаруй иргэний нэр, төрийг сэргээж цагаатгажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%