Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХАНГАЙ-21” ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ

2021-09-14

ХАНГАЙ-21” ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ЭХЭЛЛЭЭ
“Хангай-21” олон улсын сургалт, дадлагын нээлт боллоо. Нээлтэд ОБЕГ, АНУ-ын Элчин сайдын яам, Иргэн цэргийн харилцааны дэмжлэгийн баг, Архангай аймгийн Засаг дарга, ОБГ-ын удирдлагууд оролцлоо.
“Хангай-21” нь урьд жилүүдэд “Говийн чоно” нэртэйгээр зохион байгуулагдаж байсан уламжлалтай.
Энэ удаагийн сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Архангай, Өвөрхангай, Завхан, Булган, Хөвсгөл аймгуудын төлөөлөл бүхий 130 гаруй хүн оролцох юм.
Энэ сарын 14-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах олон улсын сургалт дадлагаар “Гамшгийн удирдлага”, “Команд штабын дадлага”, “Өндрөөс аврах олсны сургалт”, “Давчуу орон зайнаас аврах ажиллагаа”, “Нурангиас аврах ажиллагаа”, “Хээрийн эмнэлэг дэлгэх ажиллагаа”, “Нэрвэгдэгчийг эрэмбэлэн ангилал”, “Олон нийттэй харилцах”, “Хүмүүнлэгийн тусламжийн үеийн цэргийн дэмжлэг”, “Дуурайлган үзүүлэх дадлага сургууль” зэрэг онол практикийн сургалтууд 2021.09.14-25 -нд зохион байгуулагдах  юм.
Сургалтыг АНУ-ын Иргэн цэргийн харилцааг дэмжих багийн сургагч багш нар удирдан явуулна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%