Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Б.ИДЭРЧУЛУУНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-09-09

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй байдал, Төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлт сонсох, Төрийн албаны салбар зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлага сайжруулах чиглэлээр цахим сургалт зохион байгуулах, хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны түвшинд үнэлэлт өгөх, иргэдээс судалгаа авах үүрэг бүхий зөвлөн туслах ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг 2021.09.09-10-ны өдрүүдэд Увс аймагт ажиллахаар ирээд байна. Өнөөдөр ажлын хэсгийн гишүүд аймгийн удирдлагуудтай уулзаж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд төрийн байгууллагын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй хангаж, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй байдал, төрийн албаны тухай хууль тогтоомж, төрийн албаны шинэтгэлийн бодлогын хэрэгжилттэй танилцан, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%