Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТӨРИЙН АРХИВЫН УЛСЫН ҮЗЛЭГИЙН БАГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2021-09-07

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/173 дугаар тушаалаар төрийн архивын үйл ажиллагаанд 2021 оны IV улиралд багтаан улсын үзлэг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Уг ажлын хүрээнд Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Архивын ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга Х.Төмөрбаатар нараар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүд /2021.09.07/ өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой уулзан тус аймагт хийгдэж буй улсын үзлэг болон аймгийн Архивын тасгийн шинээр баригдах барилгын ажлын талаар харилцан санал солилцлоо.

Мөн үеэр Бүгд найрамдах Монгол ард Улсын анхдугаар үндсэн хуулийн хуулбар хувь болон Увс аймгийн Улаангом хотын анхны түүхэн зургуудын нэгийг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдод гардуулан өглөө.

Төрийн архивын үйл ажиллагаанд явуулах улсын үзлэгийн гол зорилго нь Архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, төрийн архивын баримтын хадгалалт, хамгаалалт, цахим сан бүрдүүлэлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоох, дүгнэлт хийх, цаашид авах арга хэмжээний зорилт, чиглэлийг тодорхойлоход оршино.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%