Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МОНГОЛ УЛСАД ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

2021-08-25

Монгол Улсад Залуучуудын байгууллагыг үүсч хөгжсөний 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол улсад “Бошгыг халах залуучуудын эвлэл”-ийг 1921 оны наймдугаар сарын 25-ны өдөр байгуулж, тэр цагаас хойш эл өдрийг Монголын залуучуудын өдөр болгосон юм.
Их зохиолч Д.Нацагдорж тус байгууллагын анхны дарга байсан бөгөөд энэ өдөр Монголын залуучуудын хөдөлгөөн үүссэн төдийгүй тэд үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж, дуу хоолойгоо албан ёсоор нэгтгэсэн түүхэн тэмдэглэлт өдөр юм.
Залуучуудын байгууллага нь хожмоо Монголын Хувьсгалт залуучуудын Эвлэл болж, тэр үеийн нийгмийн харилцааг эрс өөрчлөн шинэчлэх хувьсгалт үйл хэргийг эрхэм зорилтоо болгон анхны үндэс сууриа тавьж байв. Монголын Залуучуудын байгууллага улс орны хөгжлийн үе шат бүрт нийгмийн хөгжлийн эрэлт хэрэгцээнээс хамааран, үе үеийн залуучуудын бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаагаар намтар баян түүхтэй байгууллага юм.
Энэ их түүхийн үргэлжлэл болсон Монголын Залуучуудын Холбоо жил бүрийн наймдугаар сарын 25-ыг "Монголын залуучуудын өдөр" болгон тэмдэглэсээр ийнхүү 100 жилийн ойтойгоо золгож байна.
Цаг урагшлахад урт зүү түрүүлнэ
Цаг хугацааны эхэнд залуучууд алхана

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%