Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2021-06-24

       Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 02-ний 137 дугаар зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Боловсрол, Эрүүл мэнд, Спорт, Соёл, урлаг, Улс төр, Эдийн засаг, Хөдөө аж ахуй, Зам тээвэр, Үйлдвэр үйлчилгээ, Бизнесийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Увс аймгийн нэр бүхий иргэдийг Төрийн дээд шагналаар шагнасан.

      “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, “Ундарга Увс” ХХК-ний захирал Б.Норовсамбуу, “Алтан гадас одон”-оор шагнагдсан Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн бага ангийн багш Б.Алтанцэцэг, аймгийн Нэгдсэн эмнэлэгийн сүрьеэгийн тасгийн сувилагч Ч.Цэенхорлоо, Зүүнговь сумын ахуй үйлчилгээний ахмад ажилтан Ч.Цээсүрэн нарт аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.

     Коронавирусын нөхцөл байдал эрсдэлтэй байгаа тул Алдарт эхийн одон, Төрийн одон медалыг олон нийтийг цуглуулж бөөгнөрөл үүсгэхгүйгээр тодорхой хуваарийн дагуу гардуулан өгч эхлээд байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%