Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

НАРАНБУЛАГ СУМЫН НУТАГТ ОРШИХ ХАРГАНАТЫН ТӨМРИЙН ХҮДРИЙН УУРХАЙД ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2021-06-22

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс жилийн ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамт Наранбулаг сумын нутагт орших Харганатын төмрийн хүдрийн уурхайд хяналт, шалгалтын ажлыг энэ сарын 22-ний өдөр зохион байгууллаа.

Хяналтын, шалгалтын ажлын зорилго нь тус уурхайд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт хийх, илэрсэн зөрчил дутагдлын газар дээр нь арилгуулах, мэргэжлийн хяналтын байгууллагууд хяналт тавих үүргээ хэрхэн биелүүлж байгаатай танилцаж холбогдох арга хэмжээг авахад оршиж байгаа юм.

Наранбулаг сумын нутаг дахь Харганатын төмрийн хүдрийн уурхайг Казахстан улсын хөрөнгө оруулалттай “Эй Эл Жи Ти” ХХК /”ALGT” LLC/ хариуцан ажиллуулдаг бөгөөд 2008 онд тус ордыг ашиглах 13766А зөвшөөрлийг авч үйл ажиллагаагаа эхэлсэн боловч тухайн үеийн дэлхийн эдийн засгийн хямрал, төмрийн хүдрийн уналтаас шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоосон байна. Гэвч 2016 оноос замын дэд бүтэц, зах зээлийн нөхцөл сайжирснаар 2017 оны 5 дугаар сард Наранбулаг сумтай хамтран ажиллах гэрээ байгуулан үйл ажиллагаагаа дахин эхэлсэн байна.

Хяналт, шалгалтын хүрээнд тус уурхай нь ашигт малтмалын тухай хуулийн 35-р зүйлийн 35.3, 35.3.1, 35.3.2, 35.3.3, 35.3.6, 35.3.7-д заасан шаардлагуудыг хангаагүй, Байгаль орчны аудитын үнэлгээг 2 жил тутамд хийлгэх шаардлагатай, Уулын инженер, Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын инженер зэрэг мэргэжлийн боловсон хүчин байхгүй, Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулах холбогдох дэд бүтцийг хөгжүүлэх ажлын байрыг нэмэгдүүлэх тухай гэрээг шинэчлээгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Наранбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан энэ сарын 29-ний өдөр хуралдаж бөгөөд хуралдаанаар тус уурхайн үйл ажиллагааны тайланг хэлэлцүүлэхээр тусгагдсан байна.

Ажлын хэсгийн шалгалтаар тус уурхайд илэрсэн зөрчил, дутагдлыг яаралтай арилгах арга хэмжээг зохион байгуулж, тайлангаа сумын ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэх, сум орон нутаг, аймагтай байгуулах гэрээг шинэчлэн байгуулах хүртэл уурхайн үйл ажиллагааг бүхэлд нь зогсоохоор талууд харилцан зөвшилцөлд хүрлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%