Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАЯНБУЛАГ БАГИЙН МАЛЧИН Х.ТИЛЕУХАН: МАЛАА ЧАНАРТАЙ ӨСГӨЖ, АЙМГИЙН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН БОЛНО

2021-06-15

Ховд сумын Баянбулаг багийн малчин Х.Тилеухан, М.Жаналсын нар 2001 онд гэр бүл болж, Хөх сэрхийн нутгаар нутаглаж малаа 5 төрөл дээр нь өсгөж, энэ жил 1400 гаруй мал тоолуулж “Аймгийн аварга малчин” болсныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэлээ.
 
Аймгийн аварга малчин Х.Тилеухан олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, Улсын малчдын зөвлөгөөнд оролцож ирээд багийнхаа залуу үеийн малчдад мал маллах арга ухааныг зааж сургахаас гадна туслах 2 малчинтайгаа эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж буй малчдын нэг юм.
 
Ховд сумын Баянбулаг баг 180 өрх, 980 гаруй хүн амтай газар тариалан, мал аж ахуй хосолсон баг юм. Багийн 140 өрх нь мал аж ахуй, 15-20 өрх нь газар тариалан эрхэлж байна.
 
Мөн Баянбулаг багаас улсын аварга малчин 3, аймгийн хошой аварга малчин 1 төрөн гарсан байна. 2020 оны жилийн эцсийн мал тооллогоор 42,000 мянган мал тоолуулж, энэ хавар төл малаа 90 хувь хүлээн авчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%