Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МАНХАН СУМЫН БАЯНГОЛ БАГИЙН МАЛЧИН БОВООГИЙН БОЛДОО, ГОМБООГИЙН АЛТАНТОГОС НАР “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИД” БОЛЛОО

2021-06-12

Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандиар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 05 дугаар сарын 17-нд олон жилийн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн, мал сүргээ өсгөж, үүлдэр угсааг нь сайжруулахад анхаарч, мянгаас дээш тооны мал толлуулсан Ховд аймгийн Манхан сумын “Монгол улсын Аварга малчин”, “Аймгийн Аварга малчин”-ны шагналыг гардуулан өглөө.

Ховд аймгийн Манхан сумын Баянгол багийн малчин Б.Болдоо, Г.Алтантогос нар бага наснаасаа аав ээжтэйгээ мал маллаж байгаад 1991 онд 10н жилийн сургуулиа төгсөөд, 1993 онд гэр бүл болж, эрдэнэт мал сүргээ 5 төрөл дээр нь өсгөн үржүүлж, сүүлийн жилүүдэд дараалан мянгаас дээш мал тоолуулж, 2011 онд “Сумын аварга малчин”, 2015 онд “Аймгийн аварга малчин”-аар шалгарч байсан бол 2020 онд “Монгол Улсын Аварга малчин”-аар шалгарсныг аймгийн Засаг дарга Б.Дүгэржаваар ахлуулсан ажлын хэсэг Улсын аварга малчны шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.

Баянгол багийн малчин Б.Болдоо эхнэр Г.Алтантогос нар гэр бүл болоод 28 жил мал маллаж, 2020 оны жилийн эцсээр 1100 гаруй мал тоолуулж, 5-6 айлыг 50-250 хүртэлх малаар малжуулжээ. Улсын аварга малчин Б.Болдоогийнх энэ хавар төл малаа 100 хувь хүлээн авсан байна.

Улсын аварга малчин Б.Болдоо 5 хошуу малынхаа үүлдэр угсааг сайжруулахын тулд Зүүн аймгуудын азаргаар адуун сүргээ, Говь-Алтай аймгийн буураар тэмээн сүргээ, Говь-Алтай аймгийн бухаар үхрээ, алтайн улаан ухнаар ямаан сүргийнхээ бүтцийг сайжруулж байна.

Б.Болдоо, Г.Алтантогос нар 4 аав ээжийнхээ буян заяаг эдэлж, “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” болсондоо баяртай байна гэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%