Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” АЯНЫ 3 ДАХЬ ДАВАЛГАА БОЛОХ ХАМТДАА ХӨГЖЬЕ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021-05-25

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЯ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ” аяныг Жаргалант сумын нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй 100 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч, коронавирусаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, наалтыг олгох мөн Жаргалант сумын түлшний болон хүнсний хомсдолд орж болзошгүй 100 гаруй өрхөд аймгийн ИТХ-ын Ажлын албаны дотоод нөөц бололцоонд түшиглэж, түлшний мод, хүнсний ногооны багц, амны хаалт зэргийг хүргэн 2 удаагийн аяныг зохион байгуулсан билээ.

Энэхүү аяны 3 дахь давалгааг Олон улсын хүүхдийн эрхийн өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг Ковид-19 цар тахлаас сэргийлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, дархлааг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаарх хэвшмэл хандлагыг өөрчлөх зорилгоор “Хамтдаа хөгжье, Хандлагаа өөрчилье” аяныг өнөөдөр /2021.05.25/ аймгийн ИТХ-ын Ажлын алба, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Норвегийн тусламжийн байгууллагын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төсөл, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Жаргалант сумын нутаг дэвсгэрт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй 120 гаруй хүүхдэд, хүүхдийн хөгжлийн болон дархлаа дэмжих багцыг хүргэн ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%