Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ХОВД" АЯНЫ ХҮРЭЭНД ГБХЗХГ-ЫН ЭРГҮҮЛ, ХЯНАЛТЫН БАГ ЭРГҮҮЛ ХИЙЛЭЭ

2021-04-28

      Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Эргүүл, хяналтын баг өдөр бүр хүүхэд хамгааллын эргүүл хийж байгаа билээ. Өмнөх өдрүүдэд Жаргалант сумын нийтийн эзэмшлийн газарт байрлах хүүхдийн тоглоомын 11 талбайд хүүхдийн эрхийн улсын байцаагч, хамгааллын мэргэжилтнүүд хяналт үнэлгээ хийсэн. Өнөөдөр хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй мөн иргэдийн бөөгнөрөл үүсгэж байгаа Магсаржав багийн 72 айлын орон сууцны өмнөх, Бичигт, Баатархайрхан, Алагтолгой багт байрлах тоглоомын талбайд анхааруулах тэмдэг бүхий наалт, хязгаарлалтын тууз татлаа. Ихэнх тоглоомын талбайн хогийн сав дүүрсэн, тамхины иш, пивоны лааз, сав хөглөрсөн, гэрэлтүүлгийн лампнууд хагарсан, орчин нь бохир байлаа.
 
           Эргүүлийн явцад тоглоомын талбайд хараа хяналтгүй, маск зүүгээгүй тоглож байсан бага насны хүүхдүүдэд маск өгч, гэрт нь оруулав. Эцэг эхчүүддээ анхааруулахад өөрсдөө хорио цээрийн дэглэм зөрчихгүй байж, хүүхдүүдээ гэрээс нь гаргахгүй байх, олон нийт цугларч бөөгнөрөл үүсгэж болзошгүй газарт хүүхдүүдээ явуулахгүй байх хэрэгтэй байна.
 
МАСКАА ЗҮҮЕ, ГАРАА УГААЯ, ЗАЙ БАРЬЯ
КОВИДГҮЙ ЗУНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%