Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

төв аймгийн сонгуулийн хороо анхдугаар хуралдаанаа хийлээ

2021-04-22

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 40 дүгээр тогтоолын дагуу 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийг орон нутагт зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма сонгуулийн хорооны тамгыг хүлээлгэн өгснөөр сонгуулийн хорооны анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг танилцуулж, сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрэм танилцуулан гарын үсэг зуруулж, гишүүдэд сумдыг хариуцуулан хуваарлаж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн хариуцсан сумдтайгаа холбогдож сонгуулийн хорооноос зохион байгуулж байгаа цахим сургалтын судалгаа мэдээлэл авч нөөц бүрдүүлэх болон санал авах байрны хаяг байршлын мэдээллийг гаргаж танилцуулах чиглэл өглөө.

Аймгийн сонгуулийн хорооны даргаар Аймгийн ЗДТГ-ын дарга С. Магнайбаяр, Нарийн бичгийн даргаар Аймгийн ЗДТГ-ын Нэгдсэн үйлчилгээ олон нийттэй харилцах албаны дарга С. Цогбаяр болон 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4462
3105 / 70%
856 / 19%
246 / 6%
255 / 6%