Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн удирдлагууд "Ажил хэрэгч өглөөний цай" уулзалт зохион байгууллаа

2021-01-28

“Ажил хэрэгч өглөөний цай” хөтөлбөр үргэлжилсээр байна. Энэ удаагийн уулзалтаар аймгийн бизнес эрхлэгчид, зах, худалдааны төвүүдийн лангуу түрээслэгчдийн төлөөлөлтэй Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга Д.Золжаргал нар уулзлаа. Бизнес эрхлэгчдийн зүгээс дараах асуудалд анхаарал хандуулахыг хүслээ. Тухайлбал:
- Төрөөс ЖДҮ-ийг дэмжих зээл хүрэх ёстой эзэндээ хүрдэг байх
- МСҮТ-ийн төгсөгчдийг мэргэжлийн түвшинд бэлтгэх
- Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулдаг байх
- Аймгийн төвийн камержуулалтыг сайжруулах
- Цагдаад дуудлага өгөхөд шуурхай үйлчилдэг байх
- Аймгийн МХГ-ын байцаагч нар бизнес эрхлэгчдэд зөвлөмж, сургалт зохион байгуулдаг байх мөн Эрдэнэбулган сум дэлгүүр, ресторан, үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарыг цаг хугацаанд нь баталж өгдөг байх зэрэг саналуудыг хэлэв.
Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал: Бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахын тулд орон нутагт төрийн хүнд суртал, чирэгдлийг багасгах, холбогдох төрийн байгууллагын мэргэжилтнүүд иргэдэд хүнд сурталгүй түргэн шуурхай үйлчлэхэд анхаарч, энэ талаар дарга, эрхлэгч нарт үүрэг өгч ажиллах болно гэв. Төрөөс ажлын байраар 100% хангах боломж, бололцоо байхгүй тул хувийн бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%