Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймаг "Хавдрын эрт илрүүлгийн төв"-тэй боллоо.

2021-04-16

Улсын төсвийн 2021 оны хөрөнгө оруулалтаар Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Хавдрын эрт илрүүлгийн төв. / Төсөвт өртөг 1.4 тэрбум төгрөг. / баригдаж дууссан байна. 
Манай Улсад өдөрт 11 орчим, жилдээ 4000 гаран хүн Хорт хавдраар нас бардаг. Сүүлийн 6 жилд 24.000 орчим хүнээ хорт хавдраар алджээ. Элэг, Ходоод  улаан хоолой, уушги, умайн хүзүү, шулуун гэдэсний хорт хавдар эзэлж байна.
Хөвсгөл аймагт сүүлийн статистик судалгаагаар 191 хорт хавдрын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх энэ үеэс 62 тохиолдлоор нэмэгдэж 48 хувиар өссөн байна. Өнгөрсөн 2016-2020 " онд  ЭРҮҮЛ ХӨВСГӨЛЧҮҮД АЯН"-ЫГ зохион байгуулж 6000 орчим хүнд үзлэг хийж 20 орчим хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулж чадсан байна. 
Хавдрын илрүүлгийн төвтэй болсноор Хавдар мөн бишийг оношуулах гэж нийслэл хот руу явалгүй, хавдрын нэг хоёрдугаар үед нь илрүүлж эмчилгээ хийлгэх боломж бүрдэнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%