Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” СЭДЭВТ ЦАХИМ, СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2021-03-23

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс, аймгийн Цагдаагийн газар хамтран мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, гэмт хэргийн илрүүлэлтийг ахиулах зорилгоор 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдэвт малчдын Бүлэг нөхөрлөлийн гишүүдийн сургалт, зөвлөгөөнийг 19 сумын 22 байршлаас 256 хүнийг хамруулан халдвар хамгааллын дэглэм сахиж цахимаар зохион байгууллаа.
Сургалтанд Увс аймаг дахь цагдаагийн газар, Засаг даргын тамгын газрын ХЭЗХ, Хилийн цэргийн 0245-р анги, Мал эмнэлгийн газрын сургагч багш нар Мал хулгайлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, иргэдийн оролцоо, өнөөгийн нөхцөл байдал, Зөрчлийн тухай хууль, Хилийн тухай хууль, Мал эмнэлгийн гарал үүсэл, баталгаажуулалтын систем сэдвүүдээр сургалт, мэдээлэл хийсэн.
Зөвлөгөөний үед иргэдээс гарсан санал, хүсэлтийг мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%