Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ШИЛДЭГ ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО

2020-12-29

Аймаг орныхоо ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө ажиллаж тэднийг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, үе тэнгийн найз нөхдөдөө сайн үйлсийг үлгэрлэж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд оюун ухаан, авьяас чадвараа дайчлан 2020 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан “Шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллага”-ыг шалгаруулж шагнаж, урамшууллаа.

Шагналыг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ц.Батболд гардуулан өгч, цаашдынх ажил, үйлсэд амжилт хүсэн НӨУБ-ын зүгээс хамтарч ажиллах тал дээр санал солилцлоо.

2020 оны шилдэг хүүхдийн өөрөө удирдах байгууллагаар:

  • Улаангом сумын ЕБ-ын 4-р сургуулийн “Ногоон төгөл” эко клуб
  • Улаангом сумын ЕБ-ын 5-р сургуулийн “Эрх хараацай” эко клуб
  • Хяргас сумын ЕБС-ын “Өсвөрийн улаан загалмай” бүлгэм
  • Зүүнхангай сумын “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм
  • Улаангом сумын Улсын тэргүүний Цогцолбор 2-р сургуулийн “Өсвөрийн улаан загалмай” бүлгэм тус тус шалгарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%