Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын хурлын төлөөлөгч Д.Отгонбаяр тойргийнхоо иргэдэд тусламж үзүүллээ.

2020-12-22

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Отгонбаяр өнөөдөр өөрийн сонгогдсон тойрог болох Мөрөн сумын 5-р багийн зарим тусламж шаардлагатай иргэдэд сэтгэлийн бэлэг гардууллаа. Тэдний нэг болох иргэн С.Одончимэг нь  өрх толгойлсон эмэгтэй бөгөөд өөрийн 4 охин 1 хүүгийн хамт аавынхаа гэрт айлын хашаанд амьдардаг байсан бөгөөд өнөөдөр түүнд өргөө цагаан гэр гардуулан өглөө. С.Одончимэг нь амьжиргаагаа залгуулахын тулд варень хийх, эмийн ургамал түүж зарах зэргээр хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг байна. Төлөөлөгч Д.Отгонбаярын хувьд цар тахлын энэ хүнд цаг үед тодорхой судалгаанд үндэслэн тойргийнхоо өрх толгойлсон, эмзэг бүлгийн, өндөр настай зэрэг нийт 30 гаруй айл өрхөд хүнсний тусламж үзүүлж байгаа бөгөөд цаашид тойргийнхоо ахмадууд руу чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах болно гэж хэлж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%