Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“УВС АЙМГИЙН БРЭНДИЙН ЗӨВЛӨЛ” БАЙГУУЛАГДЛАА

2020-12-16

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12-р сарын 09-ний өдрийн хурлаар Увс нутгийн язгуур үнэт зүйл, өв соёл, аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг тодруулж, нэгдсэн нэг брэндийн бодлого гарган хөгжүүлэх, гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулах замаар аймгийн эдийн засагт орлогын шинэ эх үүсвэр бий болгох зорилготой аймгийн Брэндийн зөвлөлийг байгууллаа.

Уг зөвлөл нь Увс аймгийн онцлогт тулгуурласан нэгдсэн нэг брэнд гаргаж гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулах,  борлуулалтын нэгдсэн сүлжээг үүсгэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих замаар аймгийн эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох юм.

Зөвлөлийн дэргэд ажлын алба ажиллах ба бүрэлдэхүүнд нь аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарт харьяалагдах төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөлөл байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%