Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Төмөрбулаг сумын малчин Х.Хашчулуун ХӨСҮТ-д 100 ш ямааны мах хандивлаж байна.

2020-12-10

Улс орныг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай байгаа энэ үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын малчин Х.Хашчулуун өөрийн буян мал сүргээс 100ш ямааг халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт хамгийн тэргүүн эгнээнд зүтгэж буй Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олонд сайн дураар хандивлаж байгаа аж. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум нь Эрчим омгийн хар ямаагаараа алдартай бөгөөд хамгийн нарийн ширхэгтэй сайн чанарын ноолуур гардаг гэдгээрээ улсдаа алдартай. Х.Хашчулуун нь 1300 гаруй эрчим омгийн ямаа өсгөн үржүүлж буй бөгөөд гэргий Д.Мөнхзул болон сумын засаг дарга Бямбасүрэн болон багийн засаг дарга нарын хамт өчигдөр сумаасаа гаран 1000 орчим км зам туулан өнөөдөр 15 цагийн орчим Улаанбаатар хотод очсон байна. Түүний энэ санаачилга олон хүний сэтгэлийг хөдөлгөн цахим орчинд эерэг хандлага түгээж байгаад нийт хөвсгөлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%