Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИТХ, ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНД БАРИМТАЛЖ АЖИЛЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОВ

2020-12-07

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 2 дугаар хуралдаанд /2020.12.04/ Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төслийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ танилцуулсан бөгөөд Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.  

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх  бодлогыг тодорхойлон, түүнийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын бүтээлч санаачилга, идэвхитэй оролцоонд тулгуурлан ажиллах зарчмыг баримталж, нийгмийн салбаруудыг дэмжиж, иргэдийн аж амьдралыг сайжруулах,  Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлон батлаж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны Үндсэн чиглэлийн зорилт оршиж байгаа юм.

Орон нутгийн шийдвэр гаргах төвшний дээд байгууллага болох аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс ирэх 4 жилд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлийн төсөлд  олон нийтийн саналыг тусгах шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан.

Тухайлбал    аймгийн ИТХ-ын Үндсэн чиглэлийн төсөлд хуулиар олгогдсон нутгийн өөрийн удирдлагын чиг үүрэгт хамаарах бодлогын шинжтэй асуудлууд болон  аймгийн ИТХ-ын цахим сайт, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Иргэний танхимаар дамжуулан Төрийн байгууллагууд, ТББ, Иргэний нийгмийн зөвлөл, иргэдээс ирүүлсэн саналуудыг тусгасан.

            Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл нь нийт  5 бүлэг, 58  зүйл, заалтаас бүрдэж байна. 

Тодруулбал “Хүний хөгжил, нийгмийн бодлогын чиглэлээр”-13, “Ногоон хөгжил, байгаль хамгаалал, экологийн чиглэлээр”-10, “Үйлдвэрлэлийн хөгжил, хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр”-12, “Орон нутгийн хөгжил, төсөв санхүү, хот байгуулалт, тохижилтын чиглэлээр”-11, Засаглалын бодлого, эрх зүй, төрийн байгуулалтын бодлогын  чиглэлээр-12  зорилт багтжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%