Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл" Хөвсгөл аймагт

2020-11-06

Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа хэрэгжиж буй Мон (3787/3788) Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл нь 2019-2024 оны хооронд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, орчны бүсийн сумдууд болон мөрөн хотод хэрэгжиж байна. Төслийн зүгээс "Ажил эхлүүлэх" уулзалтыг өнөөдөр АЗДТГ-ын Сүлд танхимд зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг болон холбогдох байгууллагуудын төлөөлллүүд, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалан, төслийн зохицуулагч П.Түвшинжаргал, төслийн нэгж болон зөвлөх баг, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. 
Тус төсөл нь нутгийн иргэдэд хүртээмжтэй аялал жуулчлалын төлөвлөлтийг сайжруулах, байгаль хамгаалал, ногоон хөгжлийн шилдэг туршлагыг Хөвсгөл нуурын цогцолбор газарт цэвтрүүлэх, аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах зорилготой юм.
Төслийн зүгээс өмнө хийгдсэн суурь судалгаанд үндэслэн дараах ажлуудыг  хийж гүйцэтгэхээр болсон байна. 
  • Мөрөн хотын Хөвсгөл цэцэрлэгт хүрээлэнд Аялал жуулчлалын талбай байгуулах
  • Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны байр болон жуулчдад зориулсан мэдээллийн төвийн цогцолбор барих
  • Хатгал-Жанхай-Тойлогт болон Хүзүүвчийн шил чиглэлд 37.9 км авто зам, ойролцоогоор нийт 9600 м2 талбай бүхий 47 автобус, 450 машины хүчин чадалтай 8 авто зогсоол барих
  • Авто зогсоол болон отоглох цэгүүдэд нийтийн зориулалттай эко ариун цэврийн байгууламж, Хатгал тосгон, Ханх суманд бохир ус цэвэрлэх болон хатуу хог хаягдлын ландфилл байгууламжуудыг байгуулах
  • Ханх сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг ногоон хөгжлийн жишиг загвараар боловсруулах
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын "Менежментийн төлөвлөгөө"-г шинэчлэн боловсруулах
  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаа эрхлэх аялал жуулчлалын концессын гарын авлага болон эко магадлан баталгаажуулалтын хөтөлбөрийг боловсруулж нэвтрүүлэх
  • Орон нутгийн иргэдийг аялал жуулчлалын салөарт ажил эрхлэх чадавхийг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%