Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2020-10-23

   Компаний тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалтыг үндэслэн “Могойн гол” ХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

    ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1.
Уул уурхай, Эдийн засагч мэргэжилтэй  Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Мэргэшсэн, салбартаа 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, удирдах албан тушаал эрхэлж  байсан туршлагатай байна.
2. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
3. Компанийг удирдахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх.
4. Харилцааны соёлтой, багаар ажиллах, удирдах манлайлах чадвартай байх.
    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
/ гар өргөдөл /
2. Анкет /Төрийн албан хаагчийн анкет/
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон баталгаа
/
банк болон иргэн, хуулийн этгээдэд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх /ШШГ байгууллагын лавлагаа, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тодорхойлолт, гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял шийтгэлгүй байх,  нэр дэвшсэн компанийн үйл ажиллагаатай холбоотой ашиг сонирхлын зөрчилгүй мэдүүлэг/
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг диплом
ын, хуулбар
6. 4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
7. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн
хуулбар
8. Гүйцэтгэх захирлаар ажиллахад дэвшүүлсэн зорилт хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
    ТУСГАЙ ШААРДЛАГА:
Байгууллагын нууц хадгалах, харилцааны өндөр соёлтой байх, ажлын
ачаалал даах чадвартай байх.
Дараах этгээдийг компанийн гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэхийг хязгаарлана.
1. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан.
2. Шүүхээр ял шийтгүүлсэн, ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй.
3. Төрийн албанд тодорхой хугацаанд эргэж орохгүйгээр халагдаж тухайн хугацаа нь дуусаагүй этгээдийн метериалыг хүлээн авахаас татгалзах.
4.
“Могойн гол” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад нэр дэвшигч нь нэр дэвшиж буй байгууллагын үйл ажиллагаатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжтэй байхыг хориглоно.
    МАТЕРИАЛ АВАХ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Хөвсгөл аймаг, Мөрөн сум, аймгийн Удирдлагын ордон А байр, 3 давхар, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
С.Долгоржав хүлээн авна.
Холбогдох утас:
99927203
Материал хүлээн авах хугацаа: Ажлын өдрүүдэд 20
20 оны 10 дугаар сарын 23ы өдрөөс 10 дугаар  сарын 28-ны 18:00 цаг хүртэл хүлээн авна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%