Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2020-10-23

   Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 81 дүгээр зүйлийн 81.5, Компанийн дүрмийн  9 дүгээр зүйлийн  9.3.9 дахь заалтыг үндэслэн “Хоймор нутгийн чулуу” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
    ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1.
Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй, Мэргэшсэн, салбартаа 5-аас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, удирдах албан тушаал эрхэлж  байсан туршлагатай байна.
2. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
3. Компанийг удирдахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх.
4. Харилцааны соёлтой, багаар ажиллах, удирдах манлайлах чадвартай байх.
    БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
1. Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлт
2. Анкет /Төрийн албан хаагчийн анкет/
3. Иргэний үнэмлэхний хуулбар
4. Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан гэдгээ нотолсон баталгаа
/ШШЕГ-ын тодорхойлолт, татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тодорхойлолт, , нэр дэвшсэн компанийн үйл ажиллагаатай холбоотой ашиг сонирхлын зөрчилгүй мэдүүлэг/
5. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар
6. 4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг. /1 ш нь анкет дээр наагдсан байх/
7. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр/ -ийн
хуулбар, холбогдох материал
8. Гүйцэтгэх захирлаар ажиллахад дэвшүүлсэн зорилт хэрэгжүүлэх ажлын хөтөлбөр
Дээрх материалыг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
    ТУСГАЙ ШААРДЛАГА:
Байгууллагын нууц хадгалах, харилцааны өндөр соёлтой байх, ажлын
ачаалал даах чадвартай байх.
Дараах этгээдийг компанийн гүйцэтгэх захиралд нэр дэвшүүлэхийг хязгаарлана.
1. Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан.
2. Шүүхээр ял шийтгүүлсэн, ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй.
3. Төрийн албанд тодорхой хугацаанд эргэж орохгүйгээр халагдаж тухайн хугацаа нь дуусаагүй этгээдийн метериалыг хүлээн авахаас татгалзах.
    МАТЕРИАЛ АВАХ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Хөвсгөл аймаг, Мөрөн сум, аймгийн Удирдлагын ордон А байр, 3 давхар, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
Х.Рагчаа хүлээн авна.
Холбогдох утас:
93388666
Материал хүлээн авах хугацаа: Ажлын өдрүүдэд 20
20 оны 10 дугаар сарын 23 -ны өдрөөс 10 дугаар 30-ны өдөр 18 цаг 00 минут хүртэл хүлээн авна.

   ХОЙМОР НУТГИЙН ЧУЛУУ ХХКОМПАНИЙ  ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1322
514 / 39%
419 / 32%
189 / 14%
200 / 15%