Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн ИТХ-ын Анхдугаар хуралдааны товыг зарлалаа.

2020-10-21

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 7 дахь удаагийн бүрэн эрхийн отгон хурал өнөөдөр болж 2020 оны аймаг, сумын ИТХ-ыг сонгох сонгуулийн үр дүнд бий болох ИТХ-ын Анхдугаар хуралдааны товыг зарлалаа. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.4 заалтын тус тус үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 

 Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Анхдугаар хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 4 -ны өдрийн 10 цагт Мөрөн сумын төвд хуралдуулах тогтоолыг гаргав.

 Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батална. Үүнд:

а/ аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай.

б/ аймгийн ИТХ-ын хуралдааны дэг батлах тухай

в/ аймгийн ИТХ-ын даргыг сонгож батлах тухай

г/ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийн сонгож батлах тухай

д/ аймгийн ИТХ-ын хороо байгуулж, бүрэлдэхүүнийг батлах тухай

е/ хороодын ажиллах журам батлах тухай

ё/ аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж батална. 

                                                                АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%