Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТӨСЛИЙН АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛНА ОРОН НУТГИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ (УВС АЙМАГ)

2020-08-19

Хууль зүй, дотоод хэргийн яам,  Азийн хөгжлийн банк хамтран Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”  төслийг хэрэгжүүлж байна.  Төсөл нь дараах бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд: (i) Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хамтарсан багийн үйлчилгээ болон тэдэнд амьжиргааны дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үзүүлнэ; (ii) Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалан байрлуулах, нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээгчдийн ур чадавхыг бэхжүүлнэ; (iii) Үүрэг хүлээгчдийн Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, мэдээлэх болон хохирогч хамгааллын үйлчилгээний тухай хандлагыг өөрчлөн сайжруулна.

            Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж харна уу. https://www.adb.org/projects/51217-001/main

Төсөл нь Увс, Сүхбаатар, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжинэ. Төсөл хэрэгжих Увс аймагт 1 төслийн зохицуулагчийг тухайн орон нутагт ажиллуулна. Орон нутаг хариуцсан төслийн зохицуулагч  нь Увс аймагт бүтэн цагаар, 28 хүн/сараар ажиллана.

Ажлын хүрээ

Орон нутаг хариуцсан төслийн зохицуулагч нь төслийн зохицуулагчийн удирдлага дор ажиллах бөгөөд тухайн аймгийн түвшинд гүйцэтгэх төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж зохион байгуулалтаар ханган ажиллана.

Хариуцах ажил

Орон нутгийн төслийн зохицуулагчид дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

(i)      Азийн хөгжлийн банкны төслийн гүйцэтгэлийн менежментийн системд заасан тайлангийн загварын дагуу улирлын болон жилийн тайланг бэлтгэж аймгийн холбогдох удирдлагууд болон төслийн зохицуулагчид танилцуулах;

(ii)     Орон нутаг дахь төслийн удирдах дэд хорооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэх;

(iii)    Аймаг, дүүргийн түвшинд хийгдэж буй төслийн хүрээнд хийгдэх барилгын ажил, сургалт, үнэлгээ болон мэдээлэл цуглуулах зэрэг төслийн үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавин, зохицуулалтаар ханган ажиллах ба төслийн зохицуулагчид тайлагнах;

(iv)    Төслийн хүрээнд тухайн орон нутагт гүйцэтгэж буй үйл ажиллагааны хэрэгжилтийн чанарт хяналт тавин төслийн зохицуулагчид мэдээлэх;

(v)     Жилийн ажлын төлөвлөгөө боловсруулж, төслийн зохицуулагчаар батлуулах;

(vi)    Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавх бэхжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх бөгөөд үүнд гэр бүлийн хүчирхийллийг даван туулсан эмэгтэйчүүдийг хамруулж, тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцоход дэмжлэг үзүүлэх;

(vii)  Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ажилтнууд болон хамтарсан багийн гишүүдийн өрсөлдөөнт тэтгэлэг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх; 

(viii) Дээрх өрсөлдөөнт тэтгэлэгт шалгарсан төслийн хэрэгжилтийг анхан шатны нэгж дээр төлөвлөгөөний дагуу төлөвлөсөн цаг хугацаандаа, үр дүнтэй хэрэгжиж буй байдалд тогтмол хяналт тавих;

(ix)    Төслийн зохицуулагчаас төслийн холбогдолтой даалгасан бусад ажлыг гүйцэтгэх.

Тавигдах шаардлага, туршлага, ур чадвар

 

Ажил горилогч нь дараах шаардлагыг хангасан байна.

 

·         Нийгмийн шинжлэх ухаан, боловсрол, эрх зүйн чиглэлээр их, дээд сургууль төгссөн.

·         Улсад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.

·         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

·         Барилгын ажлын гүйцэтгэлийг хяналт тавих чадвартай.

·         Монгол хэлний албан бичиг хөтлөлт болон ярианы өндөр ур чадвартай.

·         Англи хэлний дунд шатны чадвартай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал

Ажил горилогч нь дор дурдсан баримт бичгийг Монгол болон Англи хэлээр ирүүлнэ:

·         Шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл (дээд тал нь 2 хуудас)  (өөрийн ур чадвар, туршлагыг уг ажлын байранд тавигдаж буй шаардлагад хэрхэн нийцэж байгаа талаар тайлбарлан илэрхийлэх)

·         Хувь хүний намтар/ Төрийн албан хаагчийн анкет

·         Өмнөх ажил олгогчоос өгсөн тодорхойлолт – 1

·         Диплом, гэрчилгээний хуулбарууд

 

Шаардлага хангасан материалыг дугтуйлан битүүмжилж доорх хаягаар 2020 оны 8 дугаар сарын 24 - ны өдөр 17.00 цаг хүртэл хүлээн авна. Дугтуйн дээр тухайн ажлын байрны нэрийг орон нутгийн нэрийн хамт бичнэ. Эхний шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад урина. Ярилцлагыг Хууль зүй, дотоод хэргийн яаман дээр зохион байгуулах ба ярилцлагад ирэхдээ ажлын туршлагыг нотлох баримт бичиг, төгссөн сургуулийн диплом болон гэрчилгээний эх хувийг авч ирнэ. Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

 

Холбоо барих:

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” 

Төсөл хэрэгжүүлэх нэгж,

Хууль зүй, дотоод хэргийн яам

Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж 8/4

Улаанбаатар хот, Монгол улс

Утас: 976-51-260094, 7744-9198

цахим хаяг: grant9198@gmail.com

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%