Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мөрөн хотын нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгалаа

2020-04-15

    Мөрөн хотын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгалаа.

   Мөрөн Хот тохижилт, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын тусгай зориулалтын 3 автомашинаар нийтийн эзэмшлийн 368 мянган мкв талбайд 123000л ариутгалын уусмал цацаж халдваргүйжүүлжээ. Мөн тусгай зориулалтын автомашин хүрэх боломжгүй цэгүүдэд гар аргаар буюу автомаксаар 16 ариутгагч 220 литр ариутгалын бодисоор ариутгал хийсэн байна. 

   Автомакс, тусгай зориулалтын машин тус бүрээс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар шинжилгээ авч, цацалт хийх явцад хяналт тавьж, Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд ариутгагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Энэ үеэр Мөрөн хотын авто замыг 3 хэсэг болгон хувааж Цагдаагийн газрын 20 албан хаагч, Мөрөн сумын цэцэрлэгүүдийн 225 багш ажилтнууд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж хамтран ажилласан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%